Говь-Алтай аймгийн Прокурорын газраас олон улсын “Хүний эрхийн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан илтгэлийн уралдаанд тус шүүхийн Тамгын газрын ажилтнууд амжилттай оролцлоо. Илтгэлийн зорилго нь хууль, хяналтын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын бүтээлч сэтгэлгээ, хүний эрхийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хүний эрхийн зөрчил үүсгэж буй тулгамдсан асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох байлаа. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр, П.Оюумаа нар “Хүүхдийн эрх ба хүний эрх” сэдэвт илтгэл танилцуулж, дэд байрт,  шүүгчийн туслах Д.Бүрэнтогтох “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ба хүний эрх” сэдэвт илтгэл танилцуулж, 3-р байрт тус тус шалгарлаа.

 

                                                 

 

                                                                        ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР