Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баатарын Энхжаргалыг Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томиллоо. Шүүгчийн тангараг өргөх ёслолыг тус шүүхийн байранд зохион байгуулав.Тангараг өргөх ёслолд тус шүүхийн шүүгчид, захиргааны ажилтнууд, ЗДТГ, Цагдаагийн газар, Прокурорын газрын ажилтнууд, Монголын Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн өмгөөлөгчид, Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн төлөөлөл, ахмад шүүгч, ажилтнууд болон Б.Энхжаргал шүүгчийн гэр бүл оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг шүүхийн Тамгын газрын дарга Х.Дорждэрэм уншиж сонордуулан, шүүгч тангараг өргөснөөр хуульд заасан шүүгчийн эрх нь хэрэгжиж эхэллээ.



Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар