Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Энхболдын Энхтуяа томилогдлоо. Шүүгчийн тангараг өргөх ёслолд анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид,тамгын газрын ажилтнууд, Завхан аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сүхбаатар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Л.Баасансүрэн, Тагнуулын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бямбасүх, Цагдаагийн газрын дэд дарга, хошууч М.Доржсүрэн Монголын Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн өмгөөлөгчид болон шүүгч Э.Энхтуяагийн гэр бүлийнхэн оролцлоо.


.jpg)
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар