"Номын хүрдэн" сургуулийн ахлах ангийн сурагчдад шүүхийн байр, орчин, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын чиг үүрэг, онцлог, шүүх хуралдааны зарчмыг танилцуулж, цахим орчин дахь гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. Шүүхийн Тамгын газрын бичиг хэргийн эрхлэгч Г.Золжаргал, "Номын хүрдэн" сургуулийн монгол хэлний багш Б.Энхтуяа нар үйл ажиллагааг удирдан явуулав.


Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар