Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ээлжит 31 дүгээр хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүнд:
1. Монгол Улсын Их Хурлаас 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн харьяалах нутаг дэвсгэрийг өргөжүүлж, нийслэлийн 6 дүүргээс гадна Багахангай, Налайх дүүргийг харьяалах болсон. Үүнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн жишиг тоо батлах тухай” 233 дугаар тогтоолын хавсралтад зохих өөрчлөлт оруулах асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэлээ.
2.Хуулийн төсөлд оруулах саналыг хэлэлцэв.
3.Нэр бүхий шүүгчээс ирүүлсэн чөлөө олгох хүсэлтийг хуралдаанаар хэлэлцээд албан бичгээр хариу өгөхөөр боллоо.