Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоо, “Оюуны-Инноваци” ТББ болон Канад Улсын Шүүхийн үндэсний хүрээлэнтэй хамтран “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг 2025–2030 онд хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн шүүхийн байгууллагуудын Ажлын хэсгийн ээлжит хурал 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдөр боллоо.

Хурлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал удирдсан бөгөөд “Оюуны-Инноваци” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Төрболд иргэдийн эрх зүйн боловсрол, мэдээллийн хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулсан бол Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин шүүгчийн сахилгын зөрчлийн шалтгаан нөхцөл, эрсдэлийн судалгааг хийх арга зүйн талаар танилцуулав.

 

 

Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, Улсын дээд шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа, Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Мэдээллийн төвийн дарга С.Насанжаргал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Шүүгчдийн холбооны Олон нийттэй харилцах дэд хорооны гишүүн З.Ганзориг, “Оюуны-Инноваци” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл, тус байгууллагын гүйцэтгэх захирал Б.Төрболд болон “EJAM” төслийн удирдагч С.Билгүүн, зохицуулагч Ч.Чинхүслэн нар оролцож санал солилцлоо.

Тус төсөл нь шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх замаар хууль дээдлэх ёсыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ