Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 270 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтын хуваарийг батлав.
Шалгалт 2026 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 08:30 цагаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн байрны 206 тоот танхимд эхлэх тул нэр дэвшигч Та бүхэн батлагдсан хуваарийн дагуу шалгалтад оролцож, тогтоосон цагаас хоцрохгүй байхыг анхаарна уу.
Мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалтыг 30 хүртэл оноогоор үнэлэх бөгөөд 20 ба түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчийг шалгалтад тэнцсэнд тооцно.
Шалгалтын хуваарьтай танилцана уу.
ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР