Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллагын /IDLO/ хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн (ГБХ) хохирогчдын хохирогч-төвтэй хандлагатай хууль зүйн туслалцаа авах хүртээмжийг сайжруулах, жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ/ГБХ) хохирогчид тэр дундаа охид, эмэгтэйчүүдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн олон нийтийн нөлөөллийн аяныг хэрэгжүүлж байна.

Тус аяны хүрээнд агуулга дээр хамтран ажиллах, контент хөгжүүлэх Медиа болон маркетингийн агентлагийг хайж байгаа тул танай байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү: https://bit.ly/2wpo75E 

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр