Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны 118 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд 37 нэр дэвшигчийг бүртгэж, эхний шатны шалгалт болох хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтыг 2022 оны 5 дугаар сарын 28-30 өдрүүдэд зохион байгуулах хуваарийг баталсан. Шалгалт эхлэхээс өмнө системд бүртгүүлэх үйлдлийг хийгээгүй 2 хуульчийн бүртгэлийг хүчингүй болгож, хуульчдад мэдэгдэж холбогдох шийдвэрийг цахим хуудаст байршууллаа.

 

 

     Ийнхүү нийт бүртгэгдсэн 35 хуульчаас эхний шатны шалгалтад 27 хуульч орж, байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өмнө нь шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцэж, үнэлгээ нь 2 жилийн хугацаанд хүчинтэй байгаа 7 нэр дэвшигч уг үнэлгээгээр эрэмбэлэгдэх хүсэлтэй тул шалгалтад ороогүй байна. Бүртгэгдсэн ч шалгалтдаа ирээгүй 1 хуульч  байна. Мэдлэг ур чадварын 70 онооны шалгалт 5 дугаар сарын 29, 30-ны өдрүүдэд үргэлжлэх ба 50 буюу түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчид сүүлийн шатны  мэргэшил, ур чадвар, ёс зүйн 30 онооны шалгалтад орох эрхтэй.