Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар болон харьяа сумдын Засаг даргын тамгын газар Тосонцэнгэл сумын Соёлын төвтэй хамтран 2022-2024 онд шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдэд зориулсан "ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭГДСЭН” сургалтыг 2022 оны 06 дугаар сарын 29-ны өдөр зохион байгууллаа.

 

 

       Сургалтаар тус шүүхийн харьяа 9 сумаас Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон нийт 159 иргэнд ил захидал хүргүүлэн, Тосонцэнгэл сумын соёлын төвд нэгдсэн байдлаар сургалт, мэдээлэл хийж гарын авлага материал тарааж ажилласан юм.

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Тамгын газар