Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд нийт 78 хэргийг хянан хэлэлцэхээр шүүх хуралдаан товлон зарласнаас 11 хэрэг хэргийн оролцогчдийн хүсэлтээр хойшилж, 67 хэргийг хянан хэлэлцсэн. 

    Хянан хэлэлцсэн 67 шүүх хуралдаанд оролцсон 106 хэргийн оролцогчоос шүүхийн байранд ирсэн 19, зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) 87 иргэн оролцсоны 9 нь орон нутгаас оролцсон байна.

   

      Үүнээс харахад цахимаар оролцсон иргэдийн 87 буюу 82 хувь нь шүүхийн байранд ирэхгүйгээр зайнаас оролцсоны 9 нь орон нутгийн иргэд байна.

    Цаашид тус шүүхээс товлон зарласан шүүх хуралдаанд оролцох хэргийн болон хэргийн бусад оролцогч нарыг дуу, дүрсний төхөөрөмж ашиглан зайнаас (гэр, оффис, байгаа газраасаа) оролцохыг УРИАЛЖ байна.

 

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ

ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР