Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журамд заасны дагуу Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгч томилолтоор авч ажиллуулах саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.

Тухайн шүүхэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлд хүсэлтээ ирүүлнэ үү.

 

Шүүгч томилолтоор авч ажиллуулах санал ирүүлсэн шүүх

 

Шүүхийн нэр

Томилолтоор авч ажиллуулах шүүгчийн тоо

1

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

1

 

Томилолтоор ажиллах шүүгч тухайн орон нутагт амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг үндсэн шүүхийн тамгын газар хариуцна.

            Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ.

  1. Томилолтоор ажиллах тухай хүсэлт
  2. Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр

            Шүүгч томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын 70008041 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 

              

                               

                           ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР