Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.3-т “Нийт шүүгчийн чуулганы товыг нийтэд мэдээлснээс хойш 21 хоногийн дотор шүүгч Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлтээ дараах баримт бичгийн хамт энэ хуулийн 20.9-д заасан Ажлын хэсэгт хүргүүлэх” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнд нэр дэвших тухай хүсэлтийг 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хугацаанд хүлээн авлаа. Эдгээр албан тушаалд нэр дэвших тухай хүсэлтээ ирүүлсэн шүүгчдийн материалыг Нийт шүүгчийн чуулганы цахим хуудас /www.judges.shuukh.mn/-ны “Сонгууль” гэсэн хэсэгт нэвтэрч үзнэ үү.

Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 77 дугаар зүйлийн 77.12.4-т “Ажлын хэсэг баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын гурван өдрийн дотор хувь хүний нууцад хамаарахаас бусад мэдээллийг Ерөнхий зөвлөлийн цахим хуудаст байршуулах”, 77.12.5-д “мэдээллийг байршуулснаас хойш 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг Ажлын хэсэг хүлээн авах бөгөөд нэр, хаяггүй асуулт, саналыг бүртгэхгүй” гэж тус тус заасны дагуу нэр дэвших тухай хүсэлт ирүүлсэн шүүгчдийн холбогдох мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст оруулах болно.

 

 

НИЙТ ШҮҮГЧИЙН ЧУУЛГАНЫГ

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ