Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны хуралдаанаар шүүгчийн сонгон шалгаруулалтад нэр дэвшигчдийг бүртгэж, хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарийг баталлаа.

 

      Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд давхардсан тоогоор 125 нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 348 дугаар тогтоолоор бүртгэв. Анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг 2023 оны нэгдүгээр сарын 03-09-ний өдрийн хооронд зохион байгуулахаар товлолоо. Харин давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн хууль зүйн мэдлэг чадварын шалгалтыг нэгдүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд зохион байгуулах юм.

 

      Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн нэр дэвшигчидтэй танилцана уу.

 

      Шүүгчийн сонгон шалгаруулалтын хууль зүйн мэдлэг чадварын шалгалтын хуваарьтай танилцана уу.

 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба