“Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Их танхимд 08:00-12:30 цагт болно. Хэлэлцүүлгийг Монголын хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос зохион байгуулж, шүүх эрх мэдлийн 7 байгууллага дэмжин оролцож байна.

 

“Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг дараах хөтөлбөрийн дагуу болно.

 

 

 

         Орчин үеийн техник, технологийн тусламжтайгаар иргэдэд шүүхийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод нээлттэй хүргэх бодлогын арга хэмжээг шат шатандаа хэрэгжүүлж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлого”-ыг боловсруулж, 2022 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн 332 тоот тогтоолоороо тус баримт бичгийг баталсан билээ.

 

      Түүнд тусгагдсан зорилго, зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд хууль, шүүхийн байгууллагуудын уялдаа холбоо нэн чухал болохыг хэлэлцүүлэгт оролцсон хувийн болон төрийн байгууллагын 100 гаруй төлөөлөл санал нэг хүлээн зөвшөөрсөн. “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэл” хэлэлцүүлгээр тус салбарын албан хаагчдад тулгамдаж буй асуудлаа нээлттэй ил тод ярилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мөн санал солилцох юм. 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс