Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн хэв журмын байцаагч, цагдаагийн дэслэгч М.Оюун-Эрдэнэ нь Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа.

 

  

 

       Шүүгч болон албан хаагч нартай “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”, “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх, Цагдаагийн хэлтсийн 2023 онд хамтран ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний биелэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар