Шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч, эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан Таныг Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн талаар иргэдэд энгийн хялбар байдлаар ойлгуулах дүрст хөдөлгөөнт зураг (контент), дүр бүтээх (анимэйшн) бичлэг, шторк (цаашид “бүтээл” гэх)-ийн уралдаанд оролцохыг урьж байна.

Зорилго:

Энэхүү уралдааны зорилго нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг иргэдэд энгийн, ойлгомжтой байдлаар сурталчлан таниулахад зориулан бэлтгэсэн бүтээлийг шалгаруулахад оршино.

Уралдааны сэдэв: Эвлэрүүлэн  зуучлалын тухай хуулийг иргэдэд сурталчлан таниулах

Хугацаа:

Уралдааны бүтээлийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17:30 цаг хүртэл [email protected]  цахим шуудангаар хүлээж авна.

Уралдааны шалгаруулалт:

Дүрст хөдөлгөөнт зураг, дүр бүтээх бичлэг, шторк буюу бүтээлд тавигдах хэлбэрийн шаардлага:

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд сурталчилсан сэдэвчилсэн зохиомж, богино хэмжээний бүтээл байна. Агуулгын хувьд асуудал дэвшүүлсэн, баримтад тулгуурласан, нийгэмд үзүүлэх үр нөлөө, хүртээмжтэй, зохиомжийн шинэлэг байдлыг эрэлхийлсэн байх нь бүтээлийг шалгаруулалт баримтлах шалгуур үзүүлэлт болно.

Уралдааны дүнг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн https://judcouncil.mn/site/news/46 цахим хуудаст 2023 оны 10 дугаар сарын 27-нд нийтэлнэ.

Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй бүтээлийг  хүлээж авахгүй.

Уралдаанд ирүүлсэн материалд засвар хийхгүй, буцаан олгохгүй.

Шагналын сан:

Тэргүүн байр - 1 (Өргөмжлөл, 3,000.000 төгрөг)

Дэд байр - 1 (Өргөмжлөл, 2,000.000 төгрөг)

Гутгаар байр - 1 (Өргөмжлөл, 1,000.000 төгрөг)

Холбогдох утас: 77104949 (26)