Дотоод сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төрийн болон албаны нууцын тухай хуулийн талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан сургалтад тус шүүхийн шүүгч, тамгын газрын ажилчид хамрагдлаа. 

 

            Сургалтыг Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Тагнуулын ерөнхий газрын Дархан-Уул аймаг дахь хэлтэстэй хамтран зохион байгууллаа. Сургалтыг видео үзэх хэлбэртэй хослуулан зохион байгуулсан нь бусад сургалтаас өвөрмөц байлаа.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ

ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР