“ЧИ ГАНЦААРАА БИШ, БҮҮ ӨНГӨРӨӨ, БҮҮ НУУГД НӨЛӨӨЛЛИЙН АЯН”-ы хүрээнд “Бор-Өндөр” цогцолбор сургуультай хамтран Хэнтий аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч О.Болормаа, хүүхдийн эрх, хамгаалал хариуцсан мэргэжилтэн Э.Чулуунчимэг нарыг урьж 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 6, 8, 9 дүгээр ангийн сурагчдад “Цахим орчны зохистой хэрэглээ, сурагчдын ёс зүй ба харилцаа хандлага” сэдвээр, 7, 10 дугаар ангийн сурагчдад “Электрон тамхины хор хөнөөл, зөв үерхэл нөхөрлөл” сэдвээр, 11, 12 дугаар ангийн сурагчдад “Үе тэнгийн дээрэлхэлт, мэргэжил сонголт, ялгаварлан, гадуурхалт" сэдвээр, нийт эцэг, эхчүүдэд “Хүүхдийн нас сэтгэхүйн онцлог” сэдвээр, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Соёлын төвд, 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Бор-Өндөр цогцолбор сургуулийн нийт багш нарт “Багшийн харилцаа, хандлага, ёс зүй” сэдвээр, 6, 12 дугаар ангийн сурагчдад “Чи ганцаараа биш, бүү өнгөрөө, бүү нуугд” сэдвээр Бор-Өндөр цогцолбор сургуулийн лекцийн танхимд зохион байгууллаа.

 

    

 

       Уг сургалтын үеэр шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, Хүүхдийн эрх ба хүүхдийн нас сэтгэхүйн онцлог, багш сурагчдын хоорондын харилцаа хандлага, суралцагчдад тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, гэр бүлийн харилцаанд эцэг, эхчүүд хүүхдэдээ цаг гаргаж хэвшихэд нөлөөлөх, гэр бүлийн таатай уур амьсгалыг бүрдүүлэх, сурагчдыг хорт муу зуршилд хэт автахаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг танин мэдэх зэргээр сургалт хийсэн нь сонирхолтой, үр өгөөжтэй байлаа.

 

 

ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ

ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ БАГ