Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн тамгын газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчилгээгээ ойртуулан ажиллаж байна. Тус ажлын хүрээнд харааны бэрхшээлтэй иргэд бусдаас хамааралгүйгээр шүүхийн үйлчилгээг авахад зориулж, "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа", “Шүүхийн архиваас үйлчилгээ авах журам” зэрэг цуврал номыг брайль үсгээр хэвлүүлэн "Иргэдэд үйлчлэх төв"-д байршуулав. Мөн тэргэнцэртэй иргэдэд зориулсан замын гарц, тэмдэглэгээг шинээр хийлээ.

 

 

 

 

                         ХЭНТИЙ АЙМГИЙН БОР-ӨНДӨР СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР