Шүүгчийн сул орон тоог нөхөх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох тогтоолоор шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан бөгөөд бүртгэл 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг хүртэл нэг сарын хугацаанд явагдана.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэд зөвхөн цахим хэлбэрээр өргөдөл, холбогдох баримт бичгийг selection.judges.mn цахим системээр ирүүлнэ.
Иймд нэр дэвшигч нь хууль тогтоомж болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн холбогдох журмаар тогтоосон болзол, шаардлагыг хангаж, бүрдүүлэх баримт бичгийг цахим системд заасан шаардлагын дагуу бүрэн оруулж, бүртгэлээ баталгаажуулна.
БҮРТГЭЛИЙН ХУГАЦАА
Эхлэх: 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 09.00 цаг
Дуусах: 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17.00 цаг
Бүртгүүлэх хэлбэр: Зөвхөн цахимаар
Бүртгэлийн цахим систем: https://selection.judges.mn/
Бүртгэлийн маягт татах: https://judcouncil.mn/site/songon_anket
Сонгон шалгаруулалтыг Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 57 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу зохион байгуулна.
Нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтад оролцохдоо хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, бүрдүүлэх баримт бичгийг тогтоосон хугацаанд цахим системд бүрэн байршуулсан байна.
Анхаарах нь: Өргөдөл, баримт бичгийг зөвхөн цахимаар хүлээн авах бөгөөд 2026 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17:00 цагаас хойш ирүүлсэн өргөдөл, баримт бичгийг хүлээн авахгүй тул бүртгэлээ хугацаанд нь хийж, цахим системд оруулсан мэдээлэл, баримт бичгийн бүрдэл, цаг хугацаа мөн хүчин төгөлдөр маягтыг бөглөсөн эсэхээ сайтар шалгаж баталгаажуулна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ