“Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдэвт Олон улсын бага хурал амжилттай болж өндөрлөлөө. Монгол Улсын дээд шүүх, Шүүхийн Академи, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Монгол Улс дахь АНУ-ын Элчин Сайдын Яам, АНУ-ын Конгрессын дэргэдэх “Олон улсын манлайллын төв” (COIL)-өөс шүүхийн салбарт хэрэгжүүлдэг “Нээлттэй дэлхий” хөтөлбөрийн төгсөгчдийн анхдугаар хуралдааныг “Шүүхийн хараат бус байдал ба цахимжилт” сэдвийн хүрээнд 2025 оны 06 дугаар сарын 16-аас 17-ны өдрүүдэд зохион байгуулсан юм.
Олон улсын бага хурлын 2 дахь өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг “Монгол Улсын шүүхийн цахимжилтын явц, эрх зүйн зохицуулалт, хийдэл” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ