2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газар Цагдаагийн газартай хамтран Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын А/301, 186 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Шүүгч түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учрах нөхцөл үүссэн үед хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлэх журам”-ыг танилцууллаа. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүдэд болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалалтын анхан шатны шуурхай арга хэмжээг хэрхэн авах талаар тараах материал өгч,сургуулилт хийв.
Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газар