Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсэгт “Төрийн болон нийтийн үйлчилгээний байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүнд дохионы хэлний хэлмэрч, орчуулагч, бичигч, уншигч, хөтөчийн үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх” гэж заасан. Үүний дагуу шүүхээр үйлчлүүлэхээр ирсэн харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулж Брайл, дохионы хэлний цагаан толгойн самбарыг “Мэдээлэл лавлагаа”-ны танхимд байршууллаа.
ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР