2025 оны эхний хагас жилд шүүх дэх эвлэрүүлэн зуучлал нь нийт 182 өргөдөл, нэхэмжлэл хүлээн авч, 76 эрх зүйн маргааныг шийдвэрлэж, 75 өргөдлийг эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж, өргөдөл гаргагчийн өргөдлөө татан авах хүсэлтийн дагуу эзэнд нь буцаажээ.
Үүнээс: Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад өргөдөл гаргагчийн нэхэмжилсэн өргөдлийн шаардлагыг уригдагч тал бүрэн биелүүлснээр 26 өргөдлийг буцаасан байна.
Одоо 31 өргөдлийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛБАЛ: Хүлээн авсан өргөдөл, нэхэмжлэлийн тоо 42 өргөдлөөр буюу 30 хувиар,
Шийдвэрлэсэн өргөдөл, нэхэмжлэлийн тоо 25 өргөдлөөр буюу 49 хувиар тус тус ӨССӨН байна.
Шийдвэрлэсэн 76 өргөдөл, нэхэмжлэлийн 55 маргаан буюу 72.4 хувьд нь эвлэрэл амжилттай болж, талууд эвлэрсэн бол 21 маргаан буюу 27.6 хувьд нь эвлэрэл амжилтгүй болж, талууд эвлэрээгүй байна. Эвлэрлийн амжилтын хувь 72.4 байна.
Эвлэрлийн хувь хэмжээ 72.4 хувьтай байгаа нь улсын дундажтай харьцуулахад 11.3 фунтээр дээгүүр үзүүлэлттэй байна.
2025 оны эхний хагас жилд Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээр 330 иргэний хэрэг(хэргийг хэрэгсэхгүй болгосныг хасаж тооцоод) шийдвэрлэсэн бол шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар 55 маргаан амжилттай шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 16.6 хувиар бууруулжээ.
Анхан шатны шүүхийн хэрэг, маргааны ачааллыг 16,6 хувиар бууруулж байгааг нь улсын дундажтай харьцуулахад 1.1 фунтээр дээгүүр үзүүлэлттэй байна.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР