Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дээд шүүхийн дэргэдэх Шүүгчдийн үндэсний коллежийн Дэд Ерөнхийлөгч, профессор Ху Тянь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Алтанбагана, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн Шүүх хэргийн академийн Судалгааны газрын дарга Шиэ Вэньшөн, Шүүгчдийн үндэсний коллежийн Сургалтын менежментийн газрын дэд дарга Сяо Жэньчи, Шүүгчдийн үндэсний коллежийн Иргэний болон арилжааны хэргийн сургалт, судалгааны газрын дэд дарга, профессор Ян Сяоли, Цахим сургалтын газрын дэд дарга Лью Фан, Өвөр Монгол дахь салбарын захирал Жан Юнгуан нар оролцов. Ерөнхий шүүгч Г.Даваадорж “Манай хоёр орны шүүхийн салбарын олон жилийн найрсаг харилцаа нь бидний ирээдүйн хөгжил, цахим шинэчлэлд чухал нөлөө үзүүлж байна” гэдгийг онцоллоо. Төлөөлөгчид тус шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл авч, шүүхийн байр, шүүх хуралдааны танхимтай танилцав. Мөн шүүгч, шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нартай уулзаж, давж заалдах шатны шүүх хуралдааны үйл явцыг үзлээ. Уулзалтын үеэр талууд тогтвортой хамтын ажиллагааг үргэлжлүүлж,  шүүхийн хөгжил, шүүгчдийн сургалтыг эрчимжүүлэх нэг зорилготой байгаагаа илэрхийлэв.

 

                                    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар