Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын 2025 онд баталсан “Шүүхийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийх журам”-д зааснаар Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг тус шүүхийн Тамгын газарт ажиллалаа. Үүнд: 1.Харуул хамгаалалтын эрсдэл, 2.Шүүх хуралдааны дэг сахиулах ажиллагааны эрсдэл, 3.Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажиллах орчин нөхцөлийн эрсдэл, 4.Мэдээллийн технологийн эрсдэл, 5.Техник тоног төхөөрөмжийн эрсдэл, 6.Архивын нэгжийн хадгалалт, хамгаалалтын эрсдэл, 7.Эд мөрийн баримтын хадгалалт, хамгаалалтын эрсдэл, 8.Бусад эрсдэл гэсэн чиглэлээр шүүхийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ хийв. Үнэлгээгээр “бага эрсдэлтэй” дүгнэгдэв.
Ховд аймаг дахь Шүүхийн Тамгын газар