Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Хуульчдын холбоо, АНУ-ын Элчин сайдын яам хамтран шүүхийн Тамгын газрын мэдээллийн технологийн мэргэжилтэн нарт зориулсан Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын “Фулбрайт мэргэжилтний хөтөлбөр”-ийн “FULBRIGHT PROGRAMM 2025 Кибер аюулгүй байдлын сургалт”-ыг 2025 оны 08 дугаар сарын 04-ны өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

   Сургалтын зорилго нь шүүхийн байгууллагын сүлжээний хяналт, аюулгүй байдлын хамгаалалтыг дээшлүүлж, мэдээллийн технологийн ажилтнуудад кибер аюулгүй байдлын ур чадварыг эзэмшүүлж, мэргэшүүлэхэд чиглэж байна.

 

 

     Сургалтын (2025.08.04) арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, Л.Энхбилэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж, АНУ-ын ЭСЯ-ны Улс төрийн хэлтсийн дарга Эма Ломакс, Хуульч М.Номинцэцэг, Худалдааны төлөөлөгч Майкл Ричмонд, Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Тайлер Карсон нар оролцож, мэдээллийн технологийн ажилтнуудад хандан шүүх байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулж, шинэ түвшинд хүргэх мэдлэг чадвар эзэмшиж, амжилттай хэрэгжүүлэхийг хүсэв.

 

 

 

 

     Кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн судлаач, доктор Divine Sufor Anyе кибер аюулгүй байдлын загвар, систем, сүлжээний аюулгүй байдлыг хянах ба илрүүлэх программ, сүлжээнд эмзэг байдлын шинжилгээ хийх, ангиллын дагуу задлах, хортой программыг шинжилж тогтоох мэдлэгийг олгож, хариу хамгаалалтын үйлдлийг идэвхижүүлэх системийг турших лабораторийн орчныг бүрдүүлсэн сургалтыг чиглүүлэн явуулах юм.

 

 

 

 

 МЭДЭЭЛЛИЙН ТӨВ