

Богд хаант Монгол улсын төрийн далбаа Шанхын Баруун Хүрээ хийдэд эх хувиараа хадгалагддаг бөгөөд жил бүр Монголчууд тусгаар тогтнолоо тунхагласан 12 дугаар сарын 29-ний түүхэн өдөр Шанхын Баруун хүрээ хийд төрийн далбааг цэнгүүлдэг уламжлалтай. Энэ өдөр манай хамт олон төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлдэг. Энэ далбааны хэвлэмэл, аравнайлсан загварыг Шанхын баруун хүрээ хийдийн тэргүүн лам Н.Баасандорж, Хархорин сумын нутгийн зөвлөлийн дарга С.Золхүү нар Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяад гардуулан өглөө.
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР