Архангай аймагт баригдаж буй шүүхийн байрны барилгын ажлын явцтай Тамгын газрын дарга, шүүгчид танилцав. Барилгын гүйцэтгэлийн явц, чанар, төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар гүйцэтгэгч компанийн төлөөлөл мэдээлэл өглөө. Шүүхийн байр ашиглалтад орсноор иргэдэд хүргэх шүүхийн үйлчилгээний хүртээмж, чанар нэмэгдэх, албан хаагчдын ажлын орчны стандарт сайжрах ач холбогдолтой юм. 

 

                                                         АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР