Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар өнөөдөр (2026.01.27) “Ай Си Ти Групп” ХК, “ABLE SOFT” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар шүүхийн захиргааны үйл ажиллагааны ERP систем, шүүхийн вэб сайтын хөгжүүлэлтийн явцтай танилцаж, цаашид хийх интеграци болон бусад асуудлын талаар санал солилцов.



Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар үдээс хойш “Ай Си Ти Групп”ХК, “SCS” ХХК-ийн төлөөлөлтэй уулзалт хийж, "Цахим шүүх 2.0" цөм системийн өгөгдлийн засаглал болон "Шүүхийн их өгөгдлийн сан" бий болгох асуудлыг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ