Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Цахим хөгжил мэдээлэл технологийн удирдлагын газрын референт М.Зоригтзаяа нар өнөөдөр (2026.02.02) “Гэрэгэ Киоск” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтангэрэл, Төслийн удирдлагын албаны дарга Ж.Сарангэрэл, борлуулалтын албаны дарга Б.Очирбал нартай уулзалт хийлээ. Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөл, "Гэрэгэ Киоск" ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээг 2026 онд үргэлжлүүлэн сунгаж ажиллах эсэх асуудлыг хэлэлцэв.
Өнөөдрийн байдлаар Нийслэл болон орон нутгийн 34 шүүхэд иргэд нэхэмжлэл гаргахдаа тус компанийн киоск машинаар Улсын тэмдэгтийн хураамжийг төлж байгаа бөгөөд цаашид киоск машин, ухаалаг пос, аппликейшн үйлчилгээг нягталж, “Цахим шүүх 2.0” цөм системтэй уялдуулж, интеграци хийх асуудлыг судалж, шүүхийн цахим системийг хөгжүүлэгч компанийн инженерүүдтэй хамтарсан уулзалт хийхээр болов.

.jpg)

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Цахим хөгжил мэдээлэл технологийн удирдлагын газрын референт М.Зоригтзаяа нар мөн түүнчлэн “Болорсофт” ХХК-ийн Бизнес хөгжлийн менежер Ч.Мөнхнаран, Борлуулалтын менежер В.Баярмаа нартай уулзалт хийв.
“Болорсофт” ХХК өмнөх 60 сая үүсмэл үгийн сантай алдаа засагчаа шинэчилж, 150 сая үгийн сантай шинэ программ бүтээсэн талаар, мөн Кирилл бичгээс Монгол бичиг рүү, Монгол бичгээс Кирилл бичигт хөрвүүлэх хиймэл оюун ухаант Кимо программын шинэчилсэн хувилбарыг танилцуулав.
Уулзалтаар тус компанийн шинэ программ болох хөрвүүлэгч “Кимо” программ 50, алдаа шалгагч “Болор дуран” программ 150 ширхгийг тус тус үнэ төлбөргүйгээр 3 сарын хугацаанд шүүхүүдэд ашиглаж, туршихаар тохиролцов.



МЭДЭЭЛЛИЙН ТӨВ