Архангай аймаг дахь анхан болон давж заалдах шүүхийн Тамгын газрын дэргэдэх ёс зүйн дэд хорооноос Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм, журмын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, Тамгын газрын дарга Ц.Эрдэнэцогт нар оролцож, шүүхийн захиргааны албан хаагчдын ёс зүй, ажил мэргэжлийн талаар санал солилцож, цаашид анхаарах асуудлыг ярилцав. Мөн “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд өртөх эрсдэлийг тооцох үнэлгээний аргачлал”, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Шүүхийн үйлчилгээний стандарт”-ыг танилцуулж, журмыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. 

 

 

 

 

                                             

                                                        АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР