Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн захиргааны ажилтны 2026 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүдэд зориулж ”Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр танхим болон цахимаар хамрагдав.




Сургалтын зорилго нь шүүхийн Тамгын газрын Мэдээлэл лавлагааны мэргэжилтнүүд нь ажил үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль хэрэглээний мэдлэг болон шүүхээр үйлчлүүлж буй хэргийн оролцогч нартай харилцахад сэтгэл зүйгээ хэрхэн удирдах чадварыг эзэмшүүлэхэд сургалтын зорилго бөгөөд сургалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Сургагч багш С.Мөнхжаргал “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын Хэргийн хөдөлгөөн хариуцсан референт Ж.Баянжаргал “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”, Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Ц.Баасанцэрэн “Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн Хэргийн хөдөлгөөний бүртгэл, дүн шинжилгээ хариуцсан ахлах шинжээч Б.Оч “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал” сэдвээр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сургалт, судалгааны төвийн Сэтгэл зүйч - судлаач “Ажлын байрны сэтгэл зүй ба харилцаа хандлага” сэдвээр сургалтыг тус тус удирдан явуулж, нийт 57 мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нар сургалтад хамрагдав.
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР