Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 167, 181 дүгээр тогтоолоор давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шүүгчийн 11 сул орон тоонд 12 нэр дэвшигчийг бүртгэсэн.

 

 

Батлагдсан хуваарийн дагуу өнөөдөр буюу 2026 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварын шалгалт, Эрүү, Иргэний хэргийг харьяалан шийдвэрлэх шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулийг хэрэглэх мэдлэг, чадварын шалгалтыг өгнө.

Мөн хяналтын шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчид хууль тайлбарлах мэдлэг, чадвар болон Үндсэн хуулийн эрх зүйн онол, мэдлэгийн шалгалтыг өгөх юм.

 

ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ