Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Б.Амартүвшин нар НҮБ-ын Хүүхдийн сангийн Азийн бүсийн байгууллагын Хүүхэд хамгааллын мэргэжилтэн Лучио Валерио Сарандрий болон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа нарыг 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтын үеэр Монгол Улсад Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдсан эрх зүйн үндэслэл, үйл ажиллагааны онцлог, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг шүүхийн ажиллагаанд хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар мэдээлэл солилцов.

Талууд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц болон хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын стандартыг шүүхийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, хүүхэд шүүхээр үйлчлүүлэх орчин, нөхцөлийг сайжруулах, хүүхэдтэй ажиллах мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

 

 

Уулзалтын дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, НҮБ-ын Хүүхдийн сангийн Азийн бүсийн байгууллагын хүүхэд хамгааллын мэргэжилтэн Лучио Валерио Сарандрий болон Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн Хүүхэд хамгааллын ахлах мэргэжилтэн Д.Амараа нар Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагаатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ