IMG-LOGO
 2020-01-30

Зарим шүүхийн Ерөнхий шүүгчид нэр дэвшигчдийн анхааралд

Нэр дэвшигч нь цахим болон цаасан хэлбэр бүхий дор дурдсан материалыг бүрдүүлж, ирүүлнэ. Үүнд:

Д/д

Баримт материал

Холбогдолтой хэсэг

1.

Төрийн албан хаагчийн анкет

Энд дарж татаж авна уу

2

Өргөдөл

Өргөдлийн агуулгад дараах мэдээллийг заавал тусгана.

1. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвших хүсэлтэй байгаа тухайгаа;

2. Нөөцөөс нэр дэвшигч нь өргөдөлдөө Шүүхийн мэргэшлийн хорооны хэдэн оны хэддүгээр тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн тухайгаа.

Жич: Цахим болон цаасан хэлбэрээр ирүүлнэ.

3

Цээж зураг

Сүүлийн 6 сард авхуулсан зураг байна.

Зөвхөн цахим хэлбэрээр ирүүлнэ.

4

Боловсролын гэрчилгээний

хуулбар

1. Бүрэн дунд боловсролын болон Их дээд сургууль төгссөн дипломын хуулбар.

2. Нотариатаар гэрчлүүлсэн байх.

 

Жич:Зөвхөн цахим хэлбэрээр

5

Мэргэшсэн чиглэлээр мэргэжлийн өгүүлэл, нийтлэл бичиж хэвлүүлсэн бол хэвлэгдсэн ном, сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлэл

Мэдээлэлд:

1. Нийтлэлийн нэр

2. Хэвлэгдсэн огноо

3. Хэвлэлийн нэр зэргийг дурдана.

 

Жич: Зөвхөн цахим хэлбэрээр

АНХААРАХ ЗҮЙЛ:

Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу! Мөн баримт тус бүрийг .pdf файл болгон www.shuugch-songon.mn цахим системд оруулна.

Цахим системд баримт, материалыг оруулсны дараа тухайн файл нээгдэж буй эсэхийг нягтлан шалгана уу.

Цахим системд баримт материал оруулсны дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын сонгон шалгаруулалт зарласан тушаалыг сонгож, \"Анкет илгээх” хэсэгт дарж, цахимаар материал илгээнэ.

 

Холбогдох утас: 7000-8022, 7000-8026

 

 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ

АЖЛЫН АЛБА