Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар нь COVID-19 онцгой байдал үүссэний улмаас гарсан “Улсын онцгой комисс”-ын шийдвэр, “Орхон аймгийн засаг дарга”-н захирамж, “Төрийн албаны зөвлөл”-ийн зөвлөмжийн дагуу ажилчдыг хамарсан дотоод ажлын зөвлөгөөн, сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар явуулахгүй байхаар шийдвэрлэсэн.

Уг шийдвэртэй холбоотойгоор тамгын газрын “Программ хангамж, хэвлэл мэдээлэл, сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажлын хэсэг” хуралдан ажилчдын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэд олон нийт шүүхийн үйл ажиллагааг зайнаас авах нөхцөлийг сайжруулах талаар ярилцан, төлөвлөгөө боловсрууллаа.

 

 

 

Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газар