Увс аймгийн өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн сумуудад

Томилолтоор ажиллалаа

                                                                                                            

Увс аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн О.Батдорж, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Б.Сарантуяа, Эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням, туслах ажилтан А.Цэрэнпунцаг, жолооч Б.Ганболд нарын хамт 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрүүдэд тус сумын Өлгий, Өмнөговь, Ховд, Бөхмөрөн суманд томилолтоор ажиллалаа.

 

 

Дээрх сумуудад томилолтоор ажиллахдаа дараах ажлуудыг хийсэн. Үүнд:

  1. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэдтэй уулзаж, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг танилцуулан, шүүх хуралд хэрхэн оролцох талаарх гарын авлага материал тарааж, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүн таслах ажлын 2020 оны 1 дүгээр улирлын мэдээ танилцуулсан.
  2. Иргэдийн тулгамдсан буй асуудал болох ажиллаж байсан байдал, нас тогтоолгох болон бусад асуудлаар нийт 200 гаруй иргэн зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаа.

 

 

Томилолтын үеэр эвлэрүүлэн зуучлагч Ж.Отгонням нь Увс аймгийн Өмнөговь сумын Засаг даргын өргөдөлтэй “Сум хөгжүүлэх сан”-гаас зээл авсан 6 иргэдтэй уулзаж эвлэрлийн гэрээ байгуулав.

Мөн тус шүүхийн тамгын газар нь иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, иргэдэд мэдээлэл өгөх зорилгоор шүүхийн мэдээллийн самбар байршууллаа. Уг мэдээллийн самбарт шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт хэрхэн гаргах, нэхэмжлэлийн бүрдүүлбэр, шүүн таслах ажиллагааны мэдээ зэрэг сумын иргэдэд нэн шаардлагатай мэдээллүүд байршуулсан болно.