Англи хэлний тэмцээн зохион байгууллаа

     2020.06.22-ны өдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын дунд “Англи хэлний мэдлэг сорих” тэмцээнийг зохион байгууллаа. Уг тэмцээний зорилго нь  шүүгч, захиргааны ажилтнуудын англи хэлний мэдлэгийн түвшинг дээшлүүлэх, дүрмийн бус үйл үгийн хэрэглээ, англи хэлний цагийг хэрэглэх ур чадварыг дээшлүүлэхэд оршино.

     Тэмцээнд оролцсон шүүгч захиргааны ажилтнууд 3 гишүүнтэй 8 баг бүрдүүлж оролцлоо.

    Уг тэмцээнд Л.Баасанбаяр ахлагчтай  SUPER” баг 1-р байр эзэлж өргөмжлөл тусгай эрх, Н.Уянга ахлагчтай WOW  баг 2-р байр эзэлж өргөмжлөл Тамгын газрын нэрэмжит шагналаар тус тус шагнагдлаа.

 

 

 

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах баг