Гар утас хадгалах хайрцаг хийж байршууллаа

 

Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас 2 шүүх хуралдааны танхимд өөрсдийн дотоод нөөц бололцоог ашиглан хэргийн оролцогч нарт зориулсан утас хадгалах шүүгээ хийж байрлууллаа.

Уг утас хадгалах шүүгээг хийснээр Шүүх хуралдааны журам сахиулах, шүүх хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.

Шүүх хуралдаантай үед шүүх хуралдааны танхимын аюулгүй байдлыг хангаж шүүх хуралдаанд оролцогч нар хурал эхлэхээс дуусах хүртэл хугацаанд утсаа гадна үлдээж шүүх хуралдаан дууссаны дараа утсаа авах байдлаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллалаа.

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР