Баян-Өлгий аймгийн Өлгий сумын иргэн С.Нямжав: Төр, түмнийхээ төлөө шударга ажиллаж байгаа шүүхийн

хамт олонд баярлалаа

 

Миний бие Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт оршин суудаг ба миний бие аймгийн ЗДТГ-т ажиллаж байгаад 2020-05-01-нд өндөр насныхаа тэтгэвэрт гарсан билээ. Тэтгэвэр тогтоолгох үед нийгмийн даатгалын байгууллагаас 1983-1994 оны хөдөлмөрлөсөн хугацааг шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсний дагуу 2020-05-21-ний өдөр танай байгууллагад хандан өргөдөл гаргасан билээ.

Миний өргөдлийг хүлээн аваад хурдан шуурхай шийдвэрлэж, 2020-05-29-нд ажилласан хугацааг минь шүүхээр баталгаажуулж өгсөнд баяртай байна.

Иргэдийн өргөдөл, хүсэлтийг 2 сар буюу 60 хоногийн хугацаанд шийдвэрлэх ёстой байтал цаг хугацаа хэмнэж, шуурхай үйлчилсэн танай хамт олонд ажлын амжилт хүсье.

Төр, түмнийхээ төлөө шударга ажиллаж, харилцагч иргэдтэйгээ эелдэг зөв боловсон харьцдаг, эрх, үүргээ ухамсарлан ажилладаг та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье. Сайн үйлс дэлгэрэх болтугай

2020.6.22