IMG-LOGO
 2020-07-31

Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаар зарлигаар Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдсон Ц.Ариунзул 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр “Шүүгчийн тангараг” өргөлөө.

 

Шүүгч нарын тангараг өргөх ёслолын арга хэмжээг Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар зарлигаар баталсан “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-ын дагуу зохион байгуулж, тангараг өргүүллээ.
Шүүгчийн тангараг өргүүлэх ёслолын ажиллагаанд Дорноговь аймаг дахь анхан болон Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцлоо.

 

Шинээр томилогдож буй шүүгч нарт Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч Н.Батчимэг, Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Цэнд, Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа, Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Даваадорж нар баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөв.
 

Дорноговь аймаг дахь шүүхийн тамгын газар