Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Б.Батбаяр, тамгын газрын дарга С.Билгүүн, хууль зүйн асуудал хариуцсан референт Ц.Ижилмөрөн нар 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхэд ажиллалаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2019-2020 оны хугацаанд хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн тухай багц хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах хүний нөөцийн бүрдүүлэлт, шүүхийн төсөв санхүүгийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга танилцуулж шүүгч, ажилтнуудтай санал солилцлоо.

 

 

Тус уулзалтаар шүүгчийн ажлын ачаалал, шүүхийн байр, шүүгч ажилтнуудын ажиллаж байгаа нөхцөл байдалтай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг сонслоо.

 

 

Уулзалтын дараа ажил үйлсээр тэргүүлж ажилласан шүүгч, ажилтнуудад олгогдсон Монгол Улсын Төрийн дээд одон болон салбарын шагналыг гардууллаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул, Хууль зүйн албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүгч Д.Алтантуяа, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Н.Идэр, Хууль зүйн дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”- ээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газрын дарга Б.Бат-Амгалан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр жолооч Х.Гансүх нарыг тус тус шагнагдсаныг гардуулж баяр хүргэлээ.