Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Атарцэцэг, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Хэвлэл мэдээллийн ажилтан Г.Энхдөлгөөн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймаг дахь шүүхүүд, шүүхийн тамгын газарт ажиллалаа.

Ажлын хэсэг шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт-ярилцлага зохион байгуулж шүүгч, ажилтнуудын санал, хүсэлтийг сонсож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын тайлан болон Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн Шүүхийн тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлж буй ажлуудыг танилцуулав.  Энэхүү хууль тогтоомжинд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах хуулийн зохицуулалтыг тусгахыг анхаарч ажиллаж байгааг дурьдав.

 

 

 

Уулзалт-ярилцлагын дараа Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-оор, Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Балжмаа, Бичиг хүргэгч С.Эрцэрэг нар “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар, Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Сүхгомбо Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Шударга ёсны элч” тэмдгээр, Үйлчлэгч Ш.Дуламжав Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”-ээр, Архив, бичиг хэргийн эрхлэгч Д.Дагмидмаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Өргөмжлөл”-өөр тус тус шагнасныг гардуулан өгч, баяр хүргэлээ.