“Цахим шүүх хуралдааны систем”-ийн талаар

сургалт зохион байгуулав

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс орон даяар “Цахим шүүх хуралдааны систем” буюу www.live.shuukh.mn  нэвтрүүлэх гэж буйтай холбогдуулан тус шүүхийн захиргааны албан хаагчдад мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгуулав. Сургалтыг ШЕЗ-ийн Мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа, хэргийн хөдөлгөөн хариуцсан референт А.Ганзориг нар удирдан явууллаа.  

 

 

Сургалтаар  “Шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем ашиглах журам”-ыг танилцуулж, өдөр тутмын үйл ажиллагаа, хяналт тавих механизм, мэдээллийн баяжилтыг өдөр тутам хийх, мэдээллийн ил тод байдлыг хэрхэн хангаж ажиллах талаар мэдээлэл өгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгсөн юм.