IMG-LOGO
 2020-10-13

"Нээлттэй өдөрлөг" зохион байгууллаа

     Завхан аймгийн Шилүүстэй суманд Шүүхийн тухай багц хууль, Шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд тайлбарлан таниулах, иргэдийн зөрчил, маргаантай асуудлыг эвлэрүүлэн зуучлалын ажиллагаагаар шийдвэрлүүлэх хандлагыг нэмэгдүүлэх, иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцохын ач холбогдол, "Ойрхон архив”-ын үйлчилгээг сурталчлах зорилгоор Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Балжинням, шүүгчийн туслах Б.Ариунзаяа, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн С.Оюунтунгалаг, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах Б.Даваажав, жолооч Сандагдорж нар 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрүүдэд  "Нээлттэй өдөрлөг” зохион байгууллаа.

 

     

    Уг өдөрлөгийн хүрээнд Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүхийн бүтэц зохион байгуулалт, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хөлс олгох журам, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны ойлголт, онцлог давуу тал, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд ирсэн өргөдлийг шийдвэрлэх, "Ойрхон архив”-ын талаар иргэд олон нийтэд тус тус мэдээлэл хийж, шүүхийн мэдээллийн самбарт баяжилт хийж, гарын авлага тарааж ажиллалаа.

 

Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар