Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйл "Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ", 32.2 дугаар зүйл "Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд холбогдох этгээд шаардлагыг биелүүлэх үүрэгтэй" гэж тус тус заасны дагуу Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ховд аймгийн Дарви, Мөнххайрхан сумдад 2020 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс 2020 оны аравдугаар сарын 13-ны өдрүүдэд нотлох баримт цуглуулах, хэргийн газар үзлэг хийх ажиллагааг явуулсан бөгөөд сумын иргэдэд шүүхийн талаар мэдээ мэдээллийг хүргэж ажиллалаа.

 

                Ховд аймаг дахь шүүхийн тамгын газар