IMG-LOGO
 2021-04-21

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн тамгын газраас мэдээлж байна

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 44 дугаар зарлигаар Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Эрдэнэбаатар овогтой Оюунтунгалаг 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр шүүгчийн тангараг өргөв.





 

     Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, Сэлэнгэ аймаг дахь анхан болон давж заалдах шатны Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд оролцож, шинээр томилогдсон шүүгч Э.Оюунтунгалагт шүүгч, ажилтнуудаас шүүгчийн албаа хариуцлагатай хашихыг хүсэн ерөөж, баяр хүргэж, хүндэтгэл үзүүлснээр шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 




 

 

 

Сэлэнгэ аймаг дахь шүүхийн Тамгын газар