IMG-LOGO
 2021-05-03

"ШҮҮХ ЭРХ МЭДЭЛ" МЭДЭЭЛЭЛ, АРГА ЗҮЙН УЛИРАЛ ТУТМЫН ЭМХЭТГЭЛИЙН 2021 ОНЫ I УЛИРЛЫН ДУГААР ГАРЛАА

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, судлаач, уншигч та бүхэнд “Шүүх эрх мэдэл” эмхэтгэлийн 2021 оны 1 дүгээр улирлын дугаарыг толилуулж байна.

 

Энэ удаагийн дугаараар байгалийн баялгийг ашиглах, зохиогчийн эрхийн зохицуулалт, гэмт хэрэг илрүүлэх ажиллагаанд мөрдөн шалгах нууц ажиллагааг ашиглах, мөн ерөнхийлөгчийн хоригийн талаарх эрх зүйн зохицуулалт, практикийг судалсан судлаачийн өгүүлэл, нийтлэлийг онцлон хүргэж байна.

 

Мөн шинээр томилогдсон шүүгчдэд дэмжлэг үзүүлэх, тэднийг хөгжүүлэх зорилгоор шүүгчдийн судалсан захиргаа болон иргэний эрх зүйн салбарт хамаарах өгүүллийг нийтлэв.

 

Хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарын зарим асуудлаар өгүүлэл, шүүгчид нийгмийн сүлжээг ашиглах заавар зөвлөмж, шүүхийн эдийн засгийн баталгаа, хараат бус байдалтай холбоотой дэлхийн зарим улс орнуудын зохицуулалт буюу лавлагаа, “Шүүгчийн сэтгэл зүйн байдал” судалгааны үр дүн, Иргэний хууль дахь бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцоход тулгарч буй нэр томъёонд хамаарах судалгааг тус тус энэ дугаартаа багтаалаа. 

 

Эмхэтгэлийг Энд дарж үзнэ үү